Алтан цэцгийн хараал киноны талаарх цөөн үгс

Алтан цэцгийн хараал-г сая л нэг үздэг байна шдээ.Зохиол сайтай сайн кино юмаа.
Тэр байлдааныг бол яах аргагүй хүн хүчээр ааглаж хийсэн нь харагдаж байна лээ.Босогчидыг устгах хааны цэргүүд дараа нь бас цэвэрлэгээ хийж байгаа болон алтан цэцэг дахин өрж байгаа хэсэг зэрэг нь.
Хаан болохын тулд бүхнийг золиосолсон ба түүнийгээ хадгалж үлдээхийн тулд бас л бүгдийг хийж байгаа дээр киноны утга учир оршиж байна гэж бодлоо.Дүрүүд нь ч таалагдлаа ээждээ чин үнэнч хайртай дунд хүү, өөрийн гэсэн бодолгүй том хүү, ухаалаг ч гэсэн нэр төр хөрөнгөд дуртай атаархал ихтэй бага хүү, жирйин доод түшмэлээс хаан болсон харгис бүхнийг золиосолж чаддаг хаан аав, өдөр болгон хордож байгаа боловч алтан цэцгийн хатгамал хийдэг бөгөөд урдах хааны удам хатан гээд л....
Энд бас гарч байгаа хурц дүр бол том хүүгийн эх, хааны анхны эхнэр.Гэтэл бас том хүү түүний охинтой нь явалдана.Ингэснээр эцэг өөр эх нэгтэй хоёр гэдгийг хатан бүх гэр бүлийн өмнө илчилж байгаа нь киноны гоё хэсэг..
Мөн сүүлийн үеийн Хятадуудын хийж байгаа кинон дээр нүүр будалт болон хувцасны загвар өнгө сонголт зэрэг гайхагдаж байгаа билээ.Жишээлбэл "Баатар" "Нисдэг чичлүүрийн бүлэг " "Хүрхрэх луу гэтэж байгаа бар " зэрэг.
Энэ кинон дээр алтлаг шаргал өнгө давамгайлсан нь илт харагдаж байна.За тэр хувцасны өнгө загвар ярих юм алгааа..Кинон дээрээ гарч байгаа өнгөний зохилдлогоо зураглаачын чадвар гээд ер нь дажгүй кино юм аа.
Нэг онцгүй санагдсан нь бослого гаргагчид их амархан хядуулчих юм нумаар харвуулаад л болоо Very Happy Тэрэн дээр арай өөр тулаан хийсэн бол бүүр гоё болох байсан юм шигээ.

Comments

Popular posts from this blog

“Арын Гудамжны Залуус”-ыг үзсэн минь

Төрсөн сараар зан аашыг шинжлэхүй