Posts

Showing posts from 2007

Төрсөн сараар зан аашыг шинжлэхүй

Энэ ихэнх нь таараад байгаа юм шиг санагдаад байгаа учир бичлэг болгосон юм.Зөвхөн 4 ба 11 сар.Энэ хоёр сар надад чухал нэг нь минийх нөгөө нь ойлгомжтой биз дээ хэхэ.Бусад саруудыг сонирхож байвал www.terguun.com руу орж үзээрэй. 4-сард төрөгсөд • Идэвхитэй • Дорвитой шийдвэр гаргах нь хэцүү • Бусдад нөлөөлж чаддаг • Сэтгэл хямралд ороход гарах нь хэцүү • Бусдын анхаарлын төвд байх дуртай • Боловсон • Бусдын сэтгэл санааг өргөдөг • Нөхөрсөг ба бусдын асуудлыг зохицуулж чаддаг • Нилээд зүрхтэй ба юмнаас айх нь бага • Адал явдалд дуртай • Бусдыг хайрлаж бусдад анхаарлаа хандуулж чаддаг • Эелдэг сайхан сэтгэлтэй • Сэтгэл хөдлөл их • Басгүй зөрүүд • Эрч хүчтэй • Яаруу • Юмыг мартдаггүй • Хөдөлгөөнтэй • Бусдыг ятгаж чаддаг • Толгой цээжний өвчин ороомтгой • Маш амархан их харддаг 11-р сард төрөгсөд • Маш олон шинэ санаа гаргадаг • Ойлгоход бэрх • Зөв сэтгэдэг хосгүй хүмүүс • Хүчтэй зөнч • Сайн эмч болдог • Болгоомжтой няхуур • Зан ааш сайн • Нууц ихтэй • Үгэнд дуртай • Хүний нууцыг яаж илр

Time out

Филлип Киркоров - Я за тебя умру Сонирхуулахад Филлипын тухай цуурхал сонсож байсан юм байна.Түүнийг багад нь алдарт зөнч Ванга дээр дагуулж очин хувь заяаг үзүүлэхэд зөнч одоо анх харсан эмэгтэйтэйгээ сууна гэж хэлжээ.Тэгээд гэртээ орж ирээд ТВ асаатал Алла гарж байсан гэдэг.Үнэн ч юум уу худлаа ч юм уу бүү мэд. Түүний дуунуудаас хамгийн гоё дуу нь гэж боддог. Чи миний сэтгэл дотор амьдардаг Би чиний төлөө үхэж чадна гээд л...

Алтан цэцгийн хараал киноны талаарх цөөн үгс

Image
Алтан цэцгийн хараал-г сая л нэг үздэг байна шдээ.Зохиол сайтай сайн кино юмаа. Тэр байлдааныг бол яах аргагүй хүн хүчээр ааглаж хийсэн нь харагдаж байна лээ.Босогчидыг устгах хааны цэргүүд дараа нь бас цэвэрлэгээ хийж байгаа болон алтан цэцэг дахин өрж байгаа хэсэг зэрэг нь. Хаан болохын тулд бүхнийг золиосолсон ба түүнийгээ хадгалж үлдээхийн тулд бас л бүгдийг хийж байгаа дээр киноны утга учир оршиж байна гэж бодлоо.Дүрүүд нь ч таалагдлаа ээждээ чин үнэнч хайртай дунд хүү, өөрийн гэсэн бодолгүй том хүү, ухаалаг ч гэсэн нэр төр хөрөнгөд дуртай атаархал ихтэй бага хүү, жирйин доод түшмэлээс хаан болсон харгис бүхнийг золиосолж чаддаг хаан аав, өдөр болгон хордож байгаа боловч алтан цэцгийн хатгамал хийдэг бөгөөд урдах хааны удам хатан гээд л.... Энд бас гарч байгаа хурц дүр бол том хүүгийн эх, хааны анхны эхнэр.Гэтэл бас том хүү түүний охинтой нь явалдана.Ингэснээр эцэг өөр эх нэгтэй хоёр гэдгийг хатан бүх гэр бүлийн өмнө илчилж байгаа нь киноны гоё хэсэг.. Мөн сүүлийн үеийн

Блогтой боллоо гэж...

Олон сайхан мэдлэг чадвартай хүмүүс блог хөтөлдөгийг мэднэ.Блог бичигчид барагцаагаар 300 аад байх шиг байна.Үүн дээр нэмэгдэж байгаадаа тун баяртай байна.