Posts

Showing posts from February, 2010

“Арын Гудамжны Залуус”-ыг үзсэн минь

Image
Тайпей Арена, 2010 оны 2 сарын 25 энэ өдөр амьдралд минь мартагдашгүй дурсгалт өдөр болон үлдлээ...Өөрөөр хэлбэ л амьдралын маань нэгэн хүсэл биелэсэн гэс эн үг юм.... Тэртээ 15 жилийн өмнө энэ хамтлаг байгуулагджээ, бас л их хугацаа шүү.Тэр үед приставк гэдэг зүйл ид моодноос гарж кабель гэдэг зүйл эрчээ авж байлаа, кабельгүй айл айлд тооцогдохгүй шахуу л юм болж байлаа.Өдөр бүр кино, хүүхэлдэйн кино гардаг, бүүр тасралтгүйгээр залгаад залгаад гардаг хэмээн кабельтай айлын хүүхдүүд ам у ралдан ярьж хорхойг минь хүргэж амь тэмцүүл дэг байлаа.Удахгүй тэр сайхан зүйлийг муу ээжийгээ шаналгасаар байж тавиулах болж, тэр өдрийг тэсэн ядан хүлээж хоног тоолон нойр ч хүрэхгүй үе байснаа нуух юуун...Хүсэн хүлээ сэн өдөр маань ирж байн байн Сансар луу утас цохиж хүн явуулсан эсэхийг шалгааж байснаа санаж байна хэхэ хүсэхэд хясана гэгчээр аль өглөөнөөс захиалга өгсөн байхад таг болж болж бүүр үдээс хойш ирж билээ... Тэр хооронд цаг хугацаа ямар удаан өнг өрснийг яана, замдаа явж байгаад ямар