“Арын Гудамжны Залуус”-ыг үзсэн минь
Тэртээ 15 жилийн өмнө энэ хамтлаг байгуулагджээ, бас л их хугацаа шүү.Тэр үед приставк гэдэг зүйл ид моодноос гарж кабель гэдэг зүйл эрчээ авж байлаа, кабельгүй айл айлд тооцогдохгүй шахуу л юм болж байлаа.Өдөр бүр кино, хүүхэлдэйн кино гардаг, бүүр тасралтгүйгээр залгаад залгаад гардаг хэмээн кабельтай айлын хүүхдүүд ам уралдан ярьж хорхойг минь хүргэж амь тэмцүүлдэг байлаа.Удахгүй тэр сайхан зүйлийг муу ээжийгээ шаналгасаар байж тавиулах болж, тэр өдрийг тэсэн ядан хүлээж хоног тоолон нойр ч хүрэхгүй үе байснаа нуух юуун...Хүсэн хүлээсэн өдөр маань ирж байн байн Сансар луу утас цохиж хүн явуулсан эсэхийг шалгааж байснаа санаж байна хэхэ хүсэхэд хясана гэгчээр аль өглөөнөөс захиалга өгсөн байхад таг болж болж бүүр үдээс хойш ирж билээ... Тэр хооронд цаг хугацаа ямар удаан өнгөрснийг яана, замдаа явж байгаад ямар нэгэн зүйл тохиолдсон юм болуу ч гэж бодож байх шиг, жохоон байж дээ...Хаалга дуугарах бүрт сэртсхийн гүйн очиж шалгана, бас л биш өөр хүмүүс ахиад л ирэхгүй бол яана гэсэн бодол автан буцна.За тэгээд ашгүй нэг юм хаалга балбалаа, хар хурдаараа харайлган очиж хаалгаа тайллаа үсээ хошного хуваасан (тэр үед нилээн давгүй гангараанд тооцогдоно шүү) ногоон ажлын хослолтой, зузаан ширэн цүнхэнд багаж хийн барьсан нөгөө мөрөндөө ороосон кабель цагаан утас мөрөвчилсөн 30 орчим насны ах “Захиалга өгсөн үү” хэмээн зогсож байлаа. Тийм гэж хэлээд гараас нь хөтлөх нь шахуу оруулаад, хийж байгаа үйлдэл бүхнийг дагуулан харж байснаа санаж байна хаха...Бас л хүүхдийн санаа.Кабель ч тавигдлаа удирдлагаа аваад л суулаа даа хөдөөнөөс ирсэн нэг ахтайгаа суваг эргүүлж байгаад кино гаргадаг сувгийг олоод 3 кино дараалж үзлээ, өлссөнөө ч мэдэхгүй учиргүй нэг зодоонтой л тэнэг кинонууд гараад байсныг санаж байна, хэт их ТВ-ний урьд сууснаас болж тархи заадасаараа өвдөж байлаа угаасаа ч бас бага байхдаа цахилгаан мэнэнгет билүү дээ өвчин хөнгөвтөр тусаад нөлөө нь үлдсэн гэсэн тэрнээс болдог байх гэж ээж хэлдэг байсан, тэгээд өлсөх, чимээ шуугиан энэ тэрд толгой их өвддөг хүүхэд байсан юм. Маргаашаас киноноос уйдаж бусад сувгуудыг аажим аажмаар эргүүлдэг боллоо...Нилээн хэсэг хугацааны дараа үргэлж клип гарж байдаг МТВ сувгийг байнга үздэг болсон л доо.Энэ үеэс л БСБ хэмээх хөвгүүдийн хамтлагтай танилцаж эхлэсэн...
Мөрөөдлийн улс АНУ, хэн бүхний л хэлдэг зүйл байсан байх, за энэ ч яахав 5 гишүүнтэй энэ хамтлаг нээрээ эрчээ авна гэдгийг чинь үзүүлж өгсөн дөө...Хүүхэд залуус бүхэн амандаа аялаастай, гэрээс гараад байрны гадаа тоглохоор гарч ирэхэд хэн илүүг мэдсэн хэн шинийг түрүүлж олж үзсэн гэдэг л юм болдог байсан, тэр нь тийм настай тэдэн метр өндөр тийм юм сонирхдог энэ тэр гээд ийм сэдвээр цол хамгаалах гэж байгаамуу хаашаа юм хэхэ. Сургууль дээр очингуут ангийн охидын амнаас тэр илүү царайлаг тэр арай өндөр гэх мэтийг байнга сонсох...За тэгээд би лангуаг муутай англиш мэдэх биш амыг дагуулж орилохоос цаашгүй, дуудлагаар нь цээжилцэн хэхэ нөгөө “Болгарын Шүтээн”-д ордог “Кен ли” шиг авна шүү дээ...Бараг өдөржингөө клип нь гарна МТВ гэдэг чинь БСБ-ынх юм байсан юм уу гэмээр байсан юм биш үү хэхэ... За тэгээд л “Artist of the month” ядаж байхад байнга шахуу болчихно.Энэ утгаараа цомгоо дэлхий даяар хамгийн их борлуулсан хамтлаг болсон байх.Сэтгүүл сонинд дээр тэдний тухай гарсан зүйлүүд гээд л гарууд их цуглуулдаг байсан надад ганц нэг плакат л байдаг байсийм.Гадаадаас авчирсан сэтгүүлтэй гар бол тэгээд тэнгэрийн амьтан, түмний манлайд очно шүү дээ.
За одоо ингээд тоглолт үзсэн рүүгээ ороё...Анх удаа л өөр улсад тоглолт үзэж байгаа маань энэ юм.Тайпей хотын төв цэнгэлдэх 15 мянган хүний суудалтай гол танхимд тоглоно, хүмүүс эрт ирэн урт дараалал үүсгэн зогссон байв.Үзэхээр ирсэн үзэгчидийн ихэнх нь миний залуучууд харагдана лээ гэхдээ ер нь энд бол хүмүүсийн насыг барагцаалахдаа дөрвөөс арваад нас нэмж бодож байвал болохоор, харагдаж байгаагаасаа илүү хөгшин байдаг юм байна лээ, мэдээж зарим нэг нейтраль гарууд байгаа л даа ах эгчээ дагаад ирсэн жохон бацанууд, өвөө эмээ нар ч мэр сэр үзэгдэнэ.
Цувран дугаарлаж байгаа хүмүүсийн араас дагахгүйгээр оочер дайрч Монгол зангаа гаргалаа хамт яваа гурваа ч дуудлаа хэн нэг нь бас “Сэргэлэээн” гэж хэлэхийг сонсох таатай сонсогдоно...Хахаха
Тасалбараа шалгуулаад орохдоо авж яваа зүйл болон цүнхээ шалгууллаа учир нь зургийн аппарат, уух идэх юм оруулахгүй гэсэн дүрэмтэй юм байна.Аргагүй байх л даа бичлэг энэ тэр нь шууд ямар нэгэн сайтанд шууд тавигддаг болсон цаг юм чинь...
Орж суугаад суудлаа эхлэн тоглолт эхлэхийг хүлээн хорь гаран минут хүлээлээ фанатууд цугласаар нэмж орж ирсэн яг л ойд улаан шоргоолж үүрэн дээр бужигналдаж байгаа юм шиг үзэгдэнэ, ядаж байхад гэрэл нь ч гэсэн улаавтар туяатай тусаад байв.
Долоогоос гэж зарлагдсан тоглолт хүнээ оруулж эхлээд цагийн дараа эхлэлээ.Гэрэл унтарч дэлгэц асахтай зэрэгцэн галзуу фен охидууд шаагилдаад явчихлаа...Харахнээ охидууд маш их байсан аргагүй ч биз дээ тэр үедээ охидуудын зүрхэнд дуу хоолой зүс царайгаараа өдрийн бодол шөний зүүд нь болсон бой бэнд байсан юм чинь..Үнэнииг хэлэхэд буцаж нэгдсэн, Кевин бүрмөсөн гарсан буцаж нэгдээгүй, “Never gone” гэсэн цомог гаргасан, “Incompelete” гэдэг дуу нь хальт чартуудад гайгүй давхисан хэд хэдэн шинэ клип хийсэн, гэснээс өөр олигтой мэдээлэлгүй очсооон....Одоо үед ч шальтай сайн явахгүй байгаа, элдэв янзийн урсгал сонсдог болсон орчин үед аргагүй биз...2 жилийн өмнө МТВ-н нэг нэвтрүүлэг байдаг даа охид залуусыг хэлэлгүйгээр хулгайлаад машинд суулгаад нэг гэрээр өрөөгөөр нэг нь явж үздэг, тэрийг үзээд сууж байтал нэг охины орны доороос хайрцаг гарч ирлээ ухаад байсан чинь нилээн хэдэн БСБ-ын сд гараад ирсэн нөгөө залуу тэгж байна “хөөх чи энэ цэнхэрүүдийг сонсдогиймуу?” гэсэн нөгөө охин “би тэр үед чинь 9 настай байсан штэээ” гээд нүүрээ даран ичдэг байгаа... хэхэ ийм л цөвүүн цаг ирсэн үед харин цуглаад тур хийгээд явж байгаа нь болоо доо хөөрхий.
Дэлгэцэн дээр 5 доош тоолж эхлэлээ, зритель тэр чигээр даган орилсоор яг дуусах мөчид утаа гэрэл цацран хүсэн хүлээсэн дөрөв “Everboody yeah , rock you body” гээд л эхлэлээ дээ...Үнэхээр заал доргиж байна охидуудын дуу шуугиан дээд цэгтээ хүрч байнааа...
Өнөө дөрвийг харахад бүгд гучин нас босгыг нилээн давж насны намба овор суусан бүгдэд илт байлаа...Тэр дундаас Эйжи бүүр ч их овор суужээ, толгойн хэсэг рүү гүн орсон халзралт, илт мэдэгдэхүйц гүзээ, ногтон сахал шанаа дагасан хууз тавьсан нь бүүр овортой харагдуулж байв..Гэхдээ тасархай стиль имижтэй гар байсан шүү ямар тэр үед одоо шиг олон янзын юм байсан биш...Янз янзын стильтэй гарч ирдэг байсансан.
Брайн хамгийн чадварлаг хоолой сайтай, миний хамгийн дуртай нь байсан юм, тэр хэвээрээ тэр өнгөө алдахгүй барьж байгаа, хоолойгоо шахах зэрэг нь үнэхэээр гайхамшигтай биширмээр байлаа, байлаа гэж биширсэээн, хүзүүн дээрх гүрээний судас нь бүүр бүдүүрэн тодорчээ
Хамгийн өөрчлөлт бага орсон нь Хавий стиль имиж яг хэвээрээ шахуу аргагүй эрхэнд цагийн энд бага зэрэг үрчлээ үл мэдэг нүүрэнд нь тодорч байна лээ...
Хамгийн сүүлд мэдээж шаргал үст Ник...Хошного хуваасан шав шаргал үстэй энэ залууг хамгийн царайлаг хэмээн охин шүүрс алддаг байж билээ...Ганцаараа нэг цомог гаргаж байсныг харж байсан санагдана, дүү нь Аарон Картер гээд бас хөөрхөн дуулдаг жаал бас байсан, ер нь нилээн өөрчлэгджээ нилээн таргалсан бөгөөд нүүрний арьс унжсан нь мэдэгдэж байна лээ...Жүжигчин Дольф Люндгрэнгийн залуутай төстэй болчихсон ч юм шиг хэхэ...Хамгийн их өөрчлөгдсөн санагдсан..
Тоглолт үргэлжилсээр дундуур нь зарим киноны оронд хэсэгчилэн бүтээсэн дүрүүдэд орсон байв...Эйжи “Тулааны клуб” киноны сцэнд орон фанатуудын өмнөөс тулалдаж байсан бол, Брайн инээдмийн “Enchanted” киноны ханхүүгийн дүрд хувилан бүтэлгүйтэн дуулж байгаа нь үзэгчидийг хөгжөөж байв....Харин Ник “Матрикс-1” киноны Неогийн дүрд орон фенүүд хамгаалахаар тулалдаж байсан нь энэ тоглолтын шигтгээ болж өгч байлаа..Аан хамгийн гоё болсон нь Хавий “Fast anf Furious”-ын галт тэрэгний яг урдуур гардаг race scene-д орон уралдаж В.Дизель төв царай гарган Хавий руу харахад мань хүн маш эрч хүчтэйгээр “Backstreet BACK” хэмээн хэлсэн нь зрителийг бүүр доргиож байлаа...
Тоглолт явсаар зарим дуунуудын завсараар тав зургаан танихгүй дуу ч дуулаад авна лээ бодвол шинэ цомгийнх биз...Тоглолт дуусах тийшээ хандаж Хавий гарч ирэн ший ший хэмээн Нанхиадаар хэлэхд тэнд байсан Тайваниуд буцлах нь тэрээ, “бид энд ирсэндээ та бүхний өмнө байгаадаа маш баяртай байна би та наргүй бол бид “Incomplete” хэмээн цааш үргэлжүүлэн энэ дуугаа дууллаа...Үргэлжлүүлээд “I want a that way” явлаа Хавий өөрийн хэсэг дээр “нихао” хэмээн оруулж дуулсан мөн л маш их таалагдаж байгаа нь илт байв.
За ингээд гунигт мөч сүүлийн дуугаа дуулсаар бүгдээрээ гар гараа барилцан хүндэтгэл үзүүлж мэхийн ёслоод цааш явж одоход үзэгчид дахиад дахиал хэмээн орилдож байв...Тоглолт дуусч гэрэл асаж хүмүүс уван цуван гарч эхлэсэн ч тийм хурдан салж чадахгүй арагшаа буцан эргэн харж зогсон нээрээ гараад ирж магадгүй гэсэн шиг хүлээн, тээнэгэлзэн, сэтгэл хоргодон зогсоцгоож байсан нь одоо ч нүдэнд харагдсаар...
За ерөнхийд нь тоглолтыг жохон дүгнэхэд тайз засалт муу, мэдээж хөгжим дуугаралт сайн, театрчилсан тоглолтууд хальт хальт гарч байсан боловч тийм ч гоё биш 4 бүжигчин хүүхэн энэ бүгдийг ээлжлэн гүйцэтгэж байсан найруулга онцгой зүйлгүй энгийн аргагүй биз дээ тур юм чинь....Шаргал үст, хүрэн үст, ази өнгөт арьст нэг нэг гэсэн өндөр нуруу сайхан бие хаатай бүжигчид байна лээ...За тэгээд энэ найм дээр тайзны голд чихэвч хазгай зүүсэн нэг дижей гэсэн бүрэлдэхүүн л тайзан дээр үзэгдлээ...
Эцэст нь хэлэхэд үнэхээр сайхан кайфыг авлаа цаг дөчин минут харвасан сум шиг өнгөрсөн бөгөөд жинхэнэ “ороод гараад ирсэн юм шиг л санагдлаа “ хэмээсэн хамт явсан хүний дүгнэлт яг утгаараа тохирсон бөлгөө...Тайпей автобусны буудлаас гэрийн зүг автобусанд орж суухдаа л ямар их ядарсан өлссөн гэдэг л мэдэрлээ...Цаг шахам явах зуур өнөөдрийн энэ сайхан өдрийг хэзээ ч мартахгүйгээр тархиндаа хадгалахыг хичээн явсан нь тэгж их ядарч, нүд анилдахаас ч хүчтэй байсан учир хором ч цурам хийсэнгүй явсаар Жунгли хотын буудал дээр буулаа, ашгүй буухад таксины жолооч нар хаа явах вэ хэмээн бүчин авав хужаагаар ярьж чадахгүй гэж англиар хэлэн учирлахад аз болж нэг нь өөдөөс англиар ярин “тэр урд талынхад сууна уу” гэж заав, хаалга онгойлгон өгөхөд хаанаас ирсэн бэ?, Монгол гэхэд нөгөө л үлиг болсон (анх сонсоод уур хүрдэг байсан асуулт), хужаагаар ярьдаг биз дээ? Гэхэд мэдээж үгүй гээд хаалгыг нь савахад гайхширсан харцаар хараад л байв...Эндээс хөдлөн нарийн нарийн гудмаар сүлжин явсаар яльгүй дээш өгсөх нь сургуулийн ойр ирсэнг илтгэж байгаа нь тэрээ...Таксинд мөнгөө төлөн буугаад аймар их өлссөнөө мэдрэн дэлгүүрийн урд орхисон төмөр хүлгээ (унадаг дугуй) унан цааш явахад өнөө мартахгүй хичээх бодол тархинд, аманд “ай вант тайт вэй” аяглагдсаар .... Баярлалаа БСБ баярлалаа Брайн Эйжи Хавий Ник....
Comments
Гоё шүү.
Cash loans may not be the best device with regard to increasing consumer credit rating. As the make any difference associated with point, they may construct credit history only in between wage day banks, nevertheless do not a single thing designed for traditional financial institutions like banking institutions.
The great thing pertaining to payday loans, yet, is actually [url=http://topkredytybezbik.net.pl]kredyty bez bik[/url] the advantage that extremely little loan creditors truly assess ones credit ranking, therefore it doesn’t really make a difference for those who have not any credit or perhaps unhealthy credit rating to create yet stay a superb opportunity of buying authorised for the home loan you will need. Virtually no credit verify is usually a challenge solver in case a crisis predicament shows up while revenue is desirable rapid andf the other has no credit or possibly awful credit score and simply has no time and energy to use increase hi there credit report. Payday cash advance banks really don't check with anxious concerns together with they never need capital [url=http://pozyczkabezbik247.net.pl]pożyczka bez bik bez zaświadczeń o dochodach[/url] or simply a co-signer however give fast cash loans about the same moment with app most often. They are also rather speedy along with practical. What is more, they are simply on the market 24/7 which includes weekends and also vacations. Even so, cash advances are short-term plus small-dollar borrowing products using large mortgage rates and additionally financing fees. So, payday advances tend to be for those who will be very sure they'll afford to pay for to pay your mortgage back again only when it's due.
www.opticmarket.ru
EXENZA , FISCHER (GIMADAN SNC Italy). Коллекцуия 2013 года и стоки с
огромными скидками !
Информация по теме:
[/url] в Москве недеорого. Кондиционеры сплит систмеы цены.
Заправка кондиционера.
Обслуживание когндиционеогв. [url=http://www.conditioner03.ru/]
слив кондиционера[/url]