“Хотын нийтийн тээврийн талаар хэдэн санал”
Монгол улсын хувьд захийн зээлийн эдийн засагт шилжснээс хойш иргэд үндсэн харъяалалдаа оршин суух тухай өмнө нь баримталж байсан хатуу бодлогоо шинэ үндсэн хуулиараа өөрчилж иргэн бүр улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй оршин суух эрхийг зааж өгснөөр хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн, шилжилт хөдөлгөөн миграци эрчимтэй өссөөр байгаа билээ. Одоогоор нийт хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа нь олон хүндрэл, бэрхшээлүүдийг бий болгож байгаа билээ. Агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл гэх мэт суурьшмал хотын асуудлууд үүсч иргэдийг бухимдуулсаар байгаа нь үнэн юм. Нийслэлчүүдийг багагүй бухимдуулдаг, сайжруулах ёстой ажлын нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ юм. Зорчигчидоо булаалцалдан давхилдах, ид замын ачааллын үеэр 1-р эгнээг өгсөн ч үл багтаж чадах галт тэрэг мэт урт дараалал үүсгэсэн олон автобуснуудыг бид өдөр бүр харж байдаг. Автобусны буудал дээр бие биеээсээ өрсөх болон зорчигчидоо буулгах, суулгах гэж 1,2-р эгнээнүүдийг давхарлан хаах, эргэх зэрэг нь