Wednesday, October 15, 2008

Жүжигчид


Нилээн хугацаанд юм бичсэнгүй...Өнөөдөр ганц бичлэг хийнэ.Юуны тухай вэ гэхээр өөртөө таалагддаг хэдэн жүжигчидийн тухай юм...Яагаад хүндэлж, авьяасыг нь бишрэх болсноо бичнэ....

Dustin Hoffman

2 удаагийн Оскарын шагналт энэ жүжигчинд дуртай.Бүх тоглосон киног үзээгүй ч гэсэн 2 киног нь нэрлэхэд л ямар агуу жүжигчин бэ гэдэг нь харагдана..Сэтгэл мэдрэлийн өвчтөнгийн дүр болон, эмэгтэй хүн болдог кино.Энэ 2 кинон дээр гайхалтай тоглосон Борооны хүн кинон дээр бол үнэхээр агуу тэр дүрийг гаргах амьдрал дээр яг тийм гоц ой тогтоолт сайтай сэтгэл мэдрэлийн өвчтэй хүүг 3 бил үү 6 сар дагаж хажууд амьдарч байж энэ дүрийг бүтээсэн юм гэнэ лээ .Ямар ч дүр бүтээж чадна.


Al Pacino

Алдарт "Загалмайлсан эцэг" -ийн Майкл дүр, "Сорвит" зэрэг сүпер дүрүүдэд тоглосон мундаг жүжигчин.Майклын дүрд тоглуулах гэж олон хүн пробонд оруулахад шалгарч үлдсэн, найруулагч "түүний нүд юм хэлээд байгаа юм шиг" гэж хэлсэн гэнэ лээ...Миний бодлоор дүрдээ маш сайн ордогоос гадна сэтгэл хөдлөл эмоцийг нүүрэн дээрээ дээд зэргээр гаргадаг.Олон дүрээр Оскарт дэвшиж байсан боловч авч чадалгүй уджээ. Энэ үед хүмүүс яагаад түүнийг авч чадахгүй байна цаанаа нэг учир шалтгаантай гэцгээдэг байж л дээ. Гэвч олон жилийн дараа сохор хурандаагийн дүрээр авч чадсан юм..Одоо алдарт зураач Салвадор Далигийн дүрд тоглож байгаа гэсэн энэ дүрийг сайн гаргах байхаа, царайгаараа төстэй ч юм.


Tom Hanks

Кинонуудыг үзэхэд үнэхээр урамтай онцлог нь экшн кинонд бараг тоглодоггүй, тоглосон ч мань хүнд зохихгүй л дээ.Гажиг залуу Гамп, Филадельфиа-гийн ДОХ-той залуу, "Цэрэг Райныг авар"-ын ахмад, орчин үеийн Робинзон Крузо болдог Чакийн зэрэг дүрүүд хамгийн алдартай.2 удаагийн Оскарыг гуядаж авсан жүжигчин дээ.

Дараа үргэлжлүүлнээээ....


6 comments:

Pearle Deppsu said...

Al Pacino, Tom Hanks-тай санал нэг байна

A.Амарсайхан said...

Тэмээ гэхээр ямаа яримаар санагдчихлаа. Надад Леонов ах бүхнээс илүү санагдаад байдгийм.

meesh said...

Deppsu-d: Дастин ахтай яагаад санал нийлэхгүй байна.Бас л мундаг шт.

Амараа ахад: Леонов гэж нөгөө Доцент уу? Мөн бол би ч бас дуртай шт.

Bibby said...

Мундаг мундаг ёстой мундаг жүжигчид

ganga said...

Gurvuulaa zugeer jujigchid. Tom Hanks-n Vinc-n code-n professor ontsgui sanagdsan8 busad ni durt tohirch gehuu gargaj chadsan.

Debut said...

3uulaa uneheer goyo jujigchid.