Wednesday, January 16, 2008

Эргэн ирлээ

Нээх сүртэй гарчиг өгдөг байна шт.Мундаг нэгэн байхгүй байж байгаад гарч ирч байгаа юм шиг.Удаан завсарласан байна шүү.Миний блогоор шагайж найруулга муутай бичлэгийг минь хүлээж байсан та бүхэндээ баярлалаа.Нэг хэсэгтээ л орчлонгоос тасарчихсан юм шиг бодож явлаа.Гэхдээ хальт нет байсан л даа.Ажил гээд оны сүүлд тайлан энэ тэр гэж байсан бол оны дараа төлөвлөгөө гэрээ энэ тэр гээд баахан бужигнадаг байна шт. Ямар азаар блог гэдэг юм хэдэн сарын өмнөөс хөтөлж эхлэсэн юм бол хүнд өөрийгөө илэрхийлж сурахад мөн мэддэгээ бусадтай хуваалцах мэдэхгүй мэдэж авах гээд ер нь маш хэрэгтэй зүйл болжээ.Блогчидын тоо ч гэсэн гэрлийн хурдаар өсчээ. Хурд гэснээс дэлхий дээрх хамгийн хурдан зүйл дэлхий өөрөө гэж.Хэн нэгэн энэ тухай сонсож байсан уу ? Одоо энэ бодлогыг бодож үзэцгээе. Нэгж хугацаанд явсан замыг хурд гэнэ.Дэлхийн экваторын диаметр 12,756.3 km, хугацаа буюу нэг хоног 24 цаг гэж үзэхэд: V= 12756 км / 24 ц = 531,5 км/ц болж байна.Тэгэхээр нэг цагт 531,5 км хурдалдаг байх нээ.
Одоо өөр газар дээр хурдалдаг юу байна үзэцгээе.
SSC Ultimate Aero TT
2007 онд America’s Shelby Supercar гэдэг үйлдвэрээс гар аргаар хийгдсэн дээрх машин 413.83 км/ц хурдалж дэлхий дээд амжилтыг тогтоожээ.Гэхдээ үүнээс цааш мэдэхгүй жохон нет үзэх гэсэн тасраад болохгүй юм.500 км/ц хүртэл хурдалдаг галт тэрэг байдаг гэж сонсож байсан юм байна. Тэгэхээр дэлхий ээж маань бас айхтар хурдтай байх нь.Гэхдээ орчин үед техник технологи асар хурдтай хөгжиж байгаа юм чинь энэ хурдыг эвдэх зөндөө зүйл гарсан байх аягүй бол өчигдөр гарчихсан байгаа даа хэхэхэхэ.

http://en.wikipedia.org/
http://www.motorauthority.com/

12 comments:

Pearle Deppsu said...

neeh surhii delhiin zurag tavichihsan bhaar ni saran deer ochood tendeesee delhiin zurag avaad irsen yum bolov uu gej bodloo shd. hehe

saina2k5 said...

Yooy yag iim hurdan ergedeg geed tusuuluud zogsson chin unah gej baina, buur tolgoi ergechihlee yamar hurdan yum be tee. Za ene tenegdeh ch yaahav. Ergen irlee gehiig bodohod bichiheer tuluvlusun yum baih ni tiim uu?

amjilt.

A.Амарсайхан said...

Дуучин Баясгалангийн ээж 598,99 км/цаг хурдалдаг юм ш дээ. Нэт-ээ сайн ух. Нттр://Баясгалангийнхурдан ээж.блогспот.ком/ -оос энэ тухай уншаарай.

Ганаа_бж said...

Amraa yamar hudalch yum be, hamag tsag baraad hayachihlaa...hehe.
Ter hayagiig chini haigaad...

Ганаа_бж said...

Meesh butsaj irsend bayarlav.

Арсун said...

End delhii tenhlegee ergehiig awch uzjee. Naryg toiron hurdlah ni sekunded barag 30 km baih shuu.

Б.Єсєннэмэх said...

нээрээн тэр хамгийн хурдан чинь Баясгалангийн ээж мөн шдээ! Ганаа эгч тэр хаяг нтр ийг нь хайж цагаа үрээд хэрэггүй ээ, зүгээр л дуун дээр нь тээд дуулчихсан байгаа! :D Сайн уу Мээш ахаа?

meesh said...

Pearle Deppsu: -д хэхэхэ саран дээрээс авсан зургаа тавьчихсан шүү.

Сайнаа-д: овоо хэдэн юм төлөвлөсөн хийдэг ажлынхаа талаар нилээн юм тавинаа.Зарим нэг хүнд санаа авах хэрэгтэй юм байж магадгүй хамтарч ажиллах ч юм уу.

Амараа ахад: Харин тиймээ сайн ухдаг байж.

Ганаа:д хэхэхэ нээх сүртэй буцаж ирэв гээд том гарчиг өгсөн.Хэдэн гоё бичлэгүүд хийнээ.

Арсун: Тиймээ тэнхлэгээ эргэх хурд байгаа юм.Орбитоор тойрох хурдыг харнаа.Тийм байна шүү секд 29.783 км юм байна.

Өсөннэмэх:д Сайн юу байна даа блогоор чинь байнга орж уншиж байгаа шүү.Хичээгэрэй.

БумЭрдэнэ said...

Завсарлаж завсарлаж нэг ирэв.
За тэгээд юу байна даа

meesh said...

Тайван даа ажил гээд хэсэг байхгүй байлаа.Одоо хийж байгаа ажлынхаа зарим зүйлсийг үзүүлж тавинаа.Сонирхолтой байх болно.

ZAYA said...

Хотолыг баясгагч шороон ХУЛГАНА жилдээ алтан нар шиг аягандаа мөнгөн сар лугаа сүүгээр бялхааж, мөнх хөх тэнгэрийн өнгөт амар мэндийн цэнхэр хадаг юугаан дүүдээ болон гэр бүлийнхэнд чинь өргөн барья.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

саарал said...

duunaas hurdan gegddeg ongotsnuud yamar bol?