Энд юуны тухай бичих вэ ? гэхээр Монгол үндэсний бөх маань цаашдаа хэрхэн хөгжих вэ ? гэдэг талаар л үзэл бодлоо хуваалцдаг юм билүү л гэж. Дэлхий даяараа хавтгайрч даяарчлагдаж байхад манай бөх ганцаараа үлдэх хэрэгтэй юу ? Эртний уламжлалт Сумо хар л даа олон гадаад бөхчүүд очиж барилдаж болно дээр нь сонирхогчидын дэлхийн аварга хэмээн зохион байгуулдаг нь жил ирэх тусам эрчээ авсаар... Япон улсын бас нэг томоохон нэрийн хуудас болж байна даг. Холливуудын кинонууд дээр гарч байна шт.Хамгийн сүүлд гэхэд л "Оушены 13" -т сумо бөхтэй хэсэг гарч байна шт.Тэнд байгаа Монголчууд тоглосон гэж байгаа...Япончууд сумогоо яваандаа Олимпын төрөлд оруулна гэж ярьж байна лэээ...Сумогийн талаар цөөн жишээ гэхэд л энэ.
Дээр нь бас Жудо байна яаж дэлхий даяар хөгжсөнийг.. Ер нь аль ямарваа нэг зүйл олон хүмүүст танигдсан олон дэмжигчидтэй нь л хамгийн алдартай байдаг биз дээ хөлбөмбөг, үйлдэрлэл, улс төрийн нам гээд олон жишээ татаж болно.
Самбо байна "Само без оружея" билүү Оросоос гаралтай энэ бөх одоогоор Олимпийн төрөл болж чадаагүй ч олон улст хөгжсөөр л байна.Ерөнхийлөгч В.Путин хүртэл энэ талаар анхаарч ажиллана гэж байсан.Өөрөө хичээллэдэг байсан, бэлтгэл хийж байгааг нь үзэж байсан юм байна.
Узбекуудын уламжлалт Кураш бөхийн дэлхий аварга манай оронд
одоо хэдхэн хоногийн дараа болно.60 аад орон мэдүүлэгээ өгсөн гэж байгаа тээр харж байгаа биз яаж дэлхий даяар хөгжүүлж таниулж байгааг....3500 жилийн түүхтэй бөх гэнэ гэхдээ кураш бөхийн холбоо гэдэг нь дөнгөж саяханаас 1998 онд байгуулагдсан гэж байгаа аргагүй ЗХУ задарсны дараахан .Манай үндэсний бөхийн холбоо ялгаа байхгүй 90 оны эхээр байгуулагдаа биз дээ.Узбекууд явсаар байгаад Азийн тоглолтонд бөхөө оруулчихсан яваандаа Олимпийн төрөл болох байх.Чөлөөт бөх, эртний Грек -Ромоос үүсэлтэй боловч тоогдохгүй явсаар 40өөд оны үед Америкууд анх зүгээр хөл мэх байхгүй гар цээжээр барилддаг байхад нь чөлөөт хэмээн нэрлэж хөл мэх хийж болдог болгосноор дэлхий даяар хөгжиж өдий хүрчээ.Уг нь уламжлалт Грек-Ромын гэж манайхаар сонгомол бөх гэж олимпын төрөлд орж иржээ.
Яг шууд энэ мэтээр хөгжүүлэхэд олон бэрхшээл, бөхийн онцлогууд гарах ч гэсэн болмоор санагдаад байгаа юм. Жишээ нь гадаадын иргэдийг наадмаар барилдуулж цол өгөх хэрэгтэй шт.Дотроо л нэг хэдхэн бөх л үзээд байдаг.Яг Монголд сонирхон хичээллэдэг, хичээллэдэг шүү 1000 гаран бөх л бий гэж статистик бий. Тувагийн Монгуш гээд алдартай бөхийг нь зайлуул барилдья гээд ирэхээр барилдуулдаггүй, цагаан сарын барилдаанд л ганц хоёр ирж барилдсан гэнэ лээ.Дээхнэ үед айхтар бяртай барилдаан мэдэхгүй Орос ирж 3 давж байсан гэсэн энийг барахгүй боллоо гээд 4 даваанд улсын арслан хэн билээ авч байж залиар унагасан тухай сонсож байлаа.Бөхийн талаар тийм ч сайн мэдэхгүй л дээ зүгээр спортод хорхойтой бөхөд хайртай жирийн сонирхогчийн л нэг.Манай наадмын дэвжээн дээр гадныхан зодоглог л дээ сонирхолтой шт..Манайхан ч гэсэн Японд очоод сонирхол нь буурч байсан
сумог сэргээж шуугиулж байгаа биз дээ.Үндэсний бөх маань цаашдаа олон улсын тэмцээн Олимпод хүртэл төрөл болохгүйг үгүйсгэхгүй шт. Гэтэл энд нөгөө бөхчүүд маань хагаралдан хоорондоо муудалцаж элдвээр хэлцгээж нэг залуу аварга нь зодгоо тайлж олон бөхөд хорхойтнуудыг харамсуулсан даа.Янз бүрийн яриа гарч тэр тэдээр начин болсон гэх найраа, мөнгөөр цол авдаг энэ тэр л гэх юм...Тийм ч дүрэм тохирохгүй минийх тохироно гээд л ...Дотор л ингээд хагараад байхаас одоо үед олон улсад таниулах хөгжүүлэх хэрэгтэй болов уу л гэж бодсон минь энэ.Эцэст нэг юмаар бахархахад манай Монголчууд ясны бөхчүүд юм даа.Олимпийн бараг бүх медаль нь дандаа бөхийн төрөл. Энэ эртнээс уламжлагдан ирсэн суурь болон генээс хамаарч байгаа байх. Амны бэлэг нь хүртэл их гоё төрсөн хүү бүхэн бөх болоорой гэж..Гадаадын нэг бөхийн мэргэжилтэн хэлж байна : Танайхан барилд гэхээр шууд өрөх юм.Гэтэл бид яаж байна бөх заахын тулд эхлээд өрөлт заана.Өрөлт заахын тулд доор хаяж 3 сар заадаг гэж..Заза ингээд дуусгая юу бичих гэж байснаа юу биччихэв дээ мэдэхгүй өөрөө ч ойлгохоо байлаа :-).
6 comments:
Монголчууд ясны бөх хүмүүс шүү дээ. Хүү төрөхөд бөх болоорой гэдэг биздээ. Миний хүү босс, эсвэл төрийн албан хаагч болно гэдэггүй шүү дээ.
Манай бөхийг гадаадынхан үзээд шууд ойлгодоггүй. Бас л бөх судлаж байж, тайлбар хийгүй бол барахгүй. Ёс жудаг ихтэй шүү.
Тэр нь тийм л дээ.Гэхдээ ёс жудаг ихтэй сумог хар лдаа болж байга биз дээ.Гэхдээ тэр ойлгодоггүй байгааг өөрчилж сурталчилж таниулж мэдүүлэх хэрэгтэй байна даа.
Chi uneheer sain bichleg hiisen. Ene bol chinii gaviyaa. :-)
Tsaashdaa ch gesen jintei bichleguudiig hiine gedegt naidaj bna.
Mika
Sanal neg bainaa. Neelttei baij hogjino shuu dee. Bugdiig bish gehed mongol garaltai tuva, ovor mongolchuudiig naadamd barilduulah l heregtei, ter hereer sonirhoh hun olon bolno, mongo caas ch orj irne shuu dee. Bohiin holboo, bohchuud alsiin haraatai baij chaddagt ergelzdeg bolood baigaa. Yanz buriin yum sonsood nogoo bohiin horhoi daragdchihsan yum shig baina lee.
Мика-д: урмаар тэтгэсэнд үнэхээр баярлалаа.Цаашдаа бүхий л сэдвээр бичиж байхыг хичээнээ.
Пеак-д:Харин тиймээ дотроо л жалга довынхоо үзлийг гаргаад байхаас "дотроо өмхийрэнэ" гэдэг шиг л болчихоод байгаа юм.Тувад бол яг манайх шиг барилддаг юм байна лээ зодог шуудаг нь хүртэл адилхан .
Post a Comment