Tuesday, May 22, 2007

Монгол үгнээс гаралтай Орос үг

Төгсжаргал андын "Түүх-Москва" гэснийг уншаад дахин ганц хоёр үгийг нэмлээ.Москва гэдэг үг Мушгиа гэдэг үгнээс гаралтай гэж...Та бүхэн сонирхож байвал Google Earth-с Москва хотын дундуур урсах Москва голыг хараарай.
Невский бол Орос гэсэн үндэстний анхны түүхэн хүн урьд нь Орос гэсэн үндэстэн байхгүй байсан жижиг ванлигуудыг манайхан нэгтгэж өгч Орос үндэстэнг үүсгэсэн болой.Энэ талаар Баабарын номноос ихийг уншиж болно. Мөн Монгол үг гэвэл
Сибирь - Шигүү,
Кремль - Хэрэм,
Богатыр - Баатар,
Цай- Чай
гэсэн үгнээс гаралтай.Энэ мэтээр агуу түүхт өвөг дээдсээрээ бахарханам.За тэгээд төгсгөлд нь Баабарын үгийг иш татав.Монголчуудын Орос оронд үлдээсэн зүйл бол Орос үндэстэн өөрсдөө юмаа гэж...

Сэтгэгдэл дээр хүмүүсийн нэмсэн үгнүүдийг доор нэмж тавив.

Амарсайхан ах

Карауль- харуул
Ура- хурай
Тюмень - Түмэн
Арбат-Аравт

saika kamikaze

Сибирь-Шивэр ой

Арслан

Юрта-Өртөө

12 comments:

A.Амарсайхан said...

Цэргийн хэллэгүүд бас бий:

Карауль- харуул
Ура- хурай

Тюмень хотын нэр бас байна. Түмэн гэсэн монгол үг гэдэг. Бас

Арбат- аравт

meesh said...

Арбат-г мэддэг байсан юм байна.Бичихээ мартчихаж бусдыг харин мэдэхгүй юм байна.Баярлалаа Амараа ахаа үгүүдийг нэмсэнд.

Б.Єсєннэмэх said...

>>> ...ih meduushtei ugnuud bainshuu! harin bi gedeg nuhur chine oros hel ntr tag shuude nemchih ug baidagguiee uuchilaarai., :)
blogt mine zochilj "An Angel"-iin ugiig bichij uldeesend bayarlasan shvv! uur shine sorgog sonirholtoi saihan bichleguud nemeerei, GOODLUCK :)

meesh said...

Өсөннэмэх-д зүгээрээ би бас тэр дуунд дуртай наад Деклан хүү чинь их цээл хоолойтой хүү байгаа юм.Урам өгсөнд баярлалаа.

Javkhlan said...

яг монголоос авсан гэвэл бас өрөөсгөл болно байх. монголчууд ч бас энэ үгүүдийг өөр газраас авсан байж болно. ер нь турк, казак, өзбэк, киркиз, монгол хэлүүдэд төстөй үг хэллэг олон байдаг.

meesh said...

Арай ч өрөөсгөл болох юу юм бэ? Тэр үед хүчирхэг байсан талын Монголчууд бусад хэлтнүүдээс үг авна гэдэг юу л бол.Угаасаа дээрх дурьдсан хэлнүүд бүгд Алтай язгуурын хэлэнд багтдаг биз дээ.Тэрчлэн нилээн хэдэн Англи үг байдаг гэж сонссон юм байна.Order гэдэг үгийг орд гэдэг үгнээс гаралтай Алтан Орд улс хүчирхэг үед хэрэглэсэн байх гэж бичсэн байна лээ.

Javkhlan said...

хүчирхэг байсан болохоор бусад хэлээс үг авахгүй гэсэн юм байхгүй шүү дээ. одоо бид хүчгүй учираас бусдаас үг хэллэг авч байгаа хэрэг үү? Мээш найз жаахан өөр бодоод байх шиг байна. Улс орон, үндэстэнүүд хоорондоо харилцаж эхлэхээс л бие биеэсээ үг авдаг болов уу гэж мунхаг би бодном.

Anonymous said...

Нэгтгэнэ гэдэг нь нэг гарын доор захирахаас гадна нэг бичиг соёлтой байж татварын системээ бүрдүүлдэг гэж боддог шт.
Хүчирхэг учраас Хубилай хаан хүртэл нэг үндсэн бичгээр төрийн хэргээ явуулах гэж Пагва ламаар үсэг зохиолгоо биз дээ.Гэхдээ дээрх үгнүүдийг яг монгол гаралтайг аль хэдийн нотолсон Монголч орос эрдэмтэд
байгаа байлгүй дээ.

saika kamikaze said...

Сибирь гэдэг нь шивэр ой гэдгээс гаралтай юм шүү найзуудаа тэхдээ бараг хавьцаа л бичсэн байна

Anonymous said...

Юрта-г өртөө-нөөс үүссэн байх гэж бодно. Өгөөдэй хааны үед мэдээллийг хурдтай дамжуулах технологид гэр ашиглагдсан байх. Монголчуудын өртөө гэцгээх зүйл нь гэрээс бүрдэж байсан тул гэрийг өртөө гэж ойлгоод тэр нь юрта болж хувирсан байх.
Анун http://arslans.blogspot.com/

Anonymous said...

Хочу выразить свою признательность и благодарность авторам сайта [b]amunkherdene.blogspot.com[/b] за отлично проделанную работу.

C уважением, [url=http://bisexy.ru]сексуальная Леонида
[/url]

Anonymous said...

Любите ходить на рыбалку? Тогда предлагаем Вам посетить наш сайт www.wobler.com.ua. У нас Вы сможете всегда найти много актуальной информации о [url=http://www.wobler.com.ua] воблерах на окуня[/url], купить воблер на щуку судака, окуня и
других хищников по приемлемым ценам, как оптом, так и в розницу.